Монголбанкнаас гаргадаг орон сууцны үнийн индекс судалгааны дөрөвдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.
Судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2017 оны нэгдүгээр сараас 1.2%-иар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0,20 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны дөрөвдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 2,18 хувиар буурсан байна.



